top of page
  • Instagram
  • YouTube
  • Writer's pictureExpat In Mongolia

Нохой чарга ба түүний түүх

Updated: Jan 5, 2022

Нохой чарга бол хамгийн эртний тээврийн хэрэгсэл юм.


Нохой нь морьноос өмнө хүн төрөлхтний амьдрал ахуйдаа ашигладаг байсан хамгийн анхны гэрийн тэжээвэр амьтан бөгөөд гөлөг байхаас нь эхлээд ачаа бараа зөөх, татахад ашигладаг байсан байна.


Нохой чарганы уралдаан нь харьцангуй шинэ төрөл байж болох ч хүн төрөлхтөн ба ноход хамтран ажиллах болсон харилцаа нь маш эртний түүхтэй билээ. Нохой чаргатай холбоотой археологийн үлдэгдэл Anno Domini буюу Манай эриний 1000 оны үед хамаарна.


Нохой чаргыг яг хэн анх зохиосон эсэх нь маргаантай байгаа ч Хойд Канад, Хойд Америк, Сибирийн уугуул иргэд анх практикт нэвтрүүлсэн байна. Хойд Америкийн хатаж хуурайшсан газар нутагт хүртэл Анхны үндэстэн буюу Канадын уугуул эмэгтэй иргэд хуурай газар дээр нохой, морь чирэхэд зориулагдсан нохой чарга болох травоисыг зохиосон байна.


Травоисыг ихэвчлэн мод болон хоол хүнс зөөвөрлөхөд ашигладаг байсан бөгөөд энэ нь хамгийн эртний нохой чарга байв. Хожим нь тэднийг цасан дээгүүр хүн зөөвөрлөхөд сургасан байна.


Америкийн травоис / Эх сурвалж

Нохой чарга нь хүн төрөлхтөний зайлшгүй шаардлагын улмаас үүссэн бөгөөд 1908 онд Аляскад нохой чарганы анхны уралдаан болох хүртэл уг зориулалтаар ашигласаар байсан.





Нохой чарганы алтан үе нь Аляскад Gold Rush буюу Алтны оргио үед эхэлжээ.

Нохой чаргыг зайлшгүй шаардлагаар ашиглаж эхэлснээс хойш энэ нь удалгүй хялбар байдлаар мөнгө олох спорт, мөрийтэй тоглоомын нэг арга болсон байна.


Оросын үслэг эдлэлийн наймаачин Вильям Гусак 1909 онд Аляскад 10 жижиг “Сибирийн нохой” авчирч, тэднийг анхны нохой уралдаанд нутгийн чарганы ноходтой уралдуулжээ. Аляскийн иргэд Сибирийн дуулгавартай нохой хатуу сургуулилалттай Аляскийн нохдыг түрүүлж чадна гэдэгт итгээгүй боловч тэд Гусакын ноход уралдааныг тэргүүлэхэд маш их сэтгэл дундуур байв.


Дараа нь Сеппалад Сибирийн гөлөгнүүд өгсөн ба тэрээр тэднийг чарганы нохой болгон сургаж эхэлсэн билээ. 1914 он гэхэд Сеппала Аляскийн шилдэг нохой чаргачин гэдгээрээ алдаршиж, түүнийг ноходтойгоо Аляскийн мөрийтэй бүх уралдаанд оролцохыг урьдаг болсон байна. Энэ нь хамгийн эцсийн мөчийн шийдвэр байсан ч Сеппала ноходтойгоо хамт дөрвөн өдрийн турш үргэлжлэх уралдаанд оролцов. Гэвч Аляскийн онгон зэрлэг газраар хөндлөн гулд аялсан түүний анхны аялалд азгүйтэл дагав.



Сеппала ба түүний нохдын аль алинд нь уг аялал анхных байсан бөгөөд цасан шуурга нүүр нүдгүй шуурахад нөхцөл байдал улам дордож эхлэв.

Тэрээр цасан шамаргад төөрч будилахаас айсан Сеппала чаргаа зогсоож, Бэрингийн цэвдэг тэнгис рүү хөтлөх аюулт хадан цохиотой хэр ойрхон байгаагаа тодорхойлохыг оролдов. Цасан шуурга намжихад тэрээр хадан цохионы ирмэгээс ердөө 20хон футын зайд байсан байв. Сеппала нохойнуудаа шалган үзэхэд аялалын явцад тэдний сарвуунууд нь хагарч, хумснууд нь хугарсан байжээ. Тэрээр нохойнуудаасаа урвасан мэт санагдан уралдааныг тэр даруй орхижээ.


Хэдийгээр Сеппала хахир хатуу нөхцөлд зохих ёсоор бэлтгэгдсэн ноходтойгоо дахин уралдаанд оролцсон боловч энэ нь түүхэнд түүний байр суурыг мөнхөлсөн өрсөлдөөнт нохойн уралдаан байгаагүй юм. Харин энэ нь түүний төрсөн газар болох Аляскын Номе тосгоныг аврахын тулд цаг хугацаатай уралдсан уралдаан байв.



1925 онд Номе тосгонд сахуугийн халдварт өвчин дэгджээ. Сахуу нь тосгоны өвдсөн бүх иргэдийг үхлийн аюулд хүргэсэн хамар, хоолойн ноцтой халдварт өвчин байв. Энэхүү халдварын дэгдэлт Номе тосгоны сүүлийн 25 жилийн турш тохиолдож байгаагүй хамгийн хэцүү өвлийн дунд үед гарсан бөгөөд үүний цорын ганц эмчилгээ нь антитоксин ийлдэс байв. Гэвч Номе тосгонд хангасан ийлдэсний хүчинтэй хугацаа дуусч, Номе тосгонд амьдардаг байсан Сеппалагийн 8 настай охин болон бусад өвчилсөн хэнд ч тусалж чадаагүй юм.



Ийлдэсийг 400 бээрийн хүнд хэцүү газраар тээвэрлэх цорын ганц арга нь нохой чарга байв. Энэ замыг сайн мэдэх хүмүүс нь үүнийг татах хангалттай туршлагатай ганцхан нохой чаргачин байгаа гэдгийг л мэдэж байлаа.



Сеппалагийн явах маршрутад Нортон Саундаар дамжин өнгөрөх аюулт дөт зам ч орсон байв. Хэдийгээр энэ нь нийт явах өдрийг нэг өдрөөр хэмнэх ч хамгийн аюултай хэсэг нь байлаа. Берингийн тэнгис руу орох орц болох Нортон Саунд нь зуны улиралд задгай устай ба харин өвлийн улиралд аварга том мөсөн гулгуурын талбай болдог байв. Хөл доорх мөс нь байнгын хөдөлж, хэдхэн секундын дотор жижиг жижиг хагарал үүсч аялалын багийг хөлдүү, үхлийн аюулт усанд живэх магадлалтай болгожээ. Тэнд тэднийг -100°F-ын хүйтэн 70 миль/цаг-ийн хурдтай салхинаас хамгаалах ямар нэгэн мод, чулуу, уул байхгүй. Мөс нь хүчтэй салхилах үед тасралтгүй хагарч, нэг л мэдэхэд тэд задгай усан дээр хөвж буй мөсөн уулан дээр гацсан байгаагаа олж мэдэв.



Сеппалагийн Нортон Саундаар явсан гурван өдрийн зам маш адармаатай байв. Нортон Саундад хүрсэнийхээ дараа тэрээр аялалаа цасан шуургатай харанхуйд үргэлжлүүлэх үү эсвэл энэ цаг агаар өнгөрөхийг хүлээж нэг өдрийг алдах уу гэдгийг сонгох шаардлагатай болсон. Гэвч тэрээр эргэн тойрныхоо мөсийг харж, сонсох боломжгүй түнэр харанхуйд явахыг сонгов. Тэрээр өдөрт цөөхөн хэдхэн цагийн амралттай 84 милийн хурдтайгаар Саунд дундуур давхижээ.


Сеппала мөс болон задгай усан дээр зөөлөн хэсгүүдээс зайлсхийж чадсан ч хатуу газарт хүрснээс хойш хэдхэн цагийн дараа түүний ард байсан мөс гэнэт хагаран Берингийн тэнгис руу хөвөв. Гэвч бооцоот уралдааныг далайн эрэг дээр зугаалж байгаа мэт харагдуулсан нөхцөл байдлыг үл харгалзан Сеппала ийлдэсийг тосгонд авчирч тосгон аврагджээ.


Үүнээс хойш жил бүр Сеппалагийн энэхүү гайхамшигт аялалыг нохойн чарганы Айдитародын замын уралдаанаар тэмдэглэдэг болжээ. Гайхалтай нь Сеппалагийн баатарлаг үйлс үүгээр дууссангүй. Нэгэн эр модны үйлдвэрийн ослоор маш хүнд гэмтэхэд Сеппала ба түүний ноход 40 милийн цастай замыг туулж, түүнийг эмнэлэгт хүргэж өгчээ.


Ийлдэс авчрах яаралтай даалгаврын хоёрдогч нохой болох Балтогийн дурсгалд зориулан төв цэцэрлэгт хүрээлэнд түүний хүрэл баримлыг барижээ. Үнэндээ Сеппала үүнийг толгой удирдагч нохой болох Тогогийн хүчин чармайлтыг үл тоомсорлосон хэрэг хэмээн үзэж уурсав. Гэвч Дисней Того болон Сеппалагийн түүхийг бүтээх эрхийг авч, Номе тосгонд ийлдэс авчрах даалгаварт сэдэвлэсэн киног бүтээж байна.




Өнөөгийн нохой чарга


Цасны мотоцикль, нисэх онгоц гарч ирснээс хойш Аляскад чарганы нохойг аялах юмуу ачаа бараа тээвэрлэх зориулалтаар бараг ашиглахаа больсон. Гэвч нохой чаргаар гулгах /мөн нохойтой чаргаар аялах ч гэж хэлдэг/ нь Аляска болон цас ихтэй бусад газруудад амралт зугаалгын алдартай үйл ажиллагаа хэвээр байна.


Хамгийн сайн чарганы нохой бол Сибирийн Хаски, Аляскийн Маламут зэрэг цасны ноход юм. Эдгээр үнэнч ноход нь гүйхийн тулд төрсөн байдаг ба тэдэнд ямар нэгэн ажил даалган өгөхөд хамгийн их баярладаг байна.


Зөвхөн чарганы зориулалтаар сургасан ноходыг л чарганы нохойгоор ашиглах ёстой боловч хэрэв та үүнийг туршиж үзэхийг хүсвэл Колорадо, Аляска зэрэг цас ихтэй бүс нутагт олон тооны нохой чарганы аялал байгаа. Үүнээс гадна хэрэв та өөрийн сүрэг ноходтойгоо цасан дээгүүр давхихыг мөрөөддөг бол сургалтын нөөц, тоног төхөөрөмжийг олохын тулд тухайн орон нутгийн нохой чарганы аялалын холбооноос хайж болох юм.






41 views

Recent Posts

See All
enkhe.jpg

Сайн уу, баярлалаа  хажуугаар нь унах!

 Та манай блогт зочлоход таатай байх бөгөөд энэ нь таныг бидэнтэй хамт аялахад хүргэнэ гэж найдаж байна.

Зурган дээр сэтгэгдэл үлдээж, "лайк" дарна уу. 

Та бүхэн зочлоод сайхан өнгөрүүлээрэй, удахгүй шинэ нийтлэлээрээ уулзацгаая! 

bottom of page